Эстонийн Хууль зүйн яамнаас тамхи татаж, эсвэл хорт бодис хэрэглэж үр хөврөлд хөнөөл учруулсан хүнийг тав хүртэлх жил шоронд хорих эсвэл 96-1600 евро хүртэлх хэмжээний мөнгөн торгууль ногдуулах хуулийн төсөл боловсруулжээ. Тухайлбал, эмэгтэй хүн жирэмсний саруудад тамхи татаж болохгүй. Ямар нэг хуулийн төслөөр бол жирэмсэн эмэгтэй тамхи татах нь санаатайгаар боловсорч буй үр хөврөлийг хордуулж буй хэрэг гэж үзэх аж. Тус улсын Эрүүл мэндийн хөгжлийн институтийн мэдээлж буйгаар өнгөрсөн жил л гэхэд тус улсад жирэмсэн эхчүүдийн 8,3 хувь нь тамхи татдаг болохыг тогтоожээ.

Сэтгэгдэл ( 1 )
hooh ystoi zuw huuli bna ma mongold ch gsn tiim hargis etgeeduuded arga hemjee awdag boloosoi