Тайландын прокурорынхан Монголд айлчилал хийж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 29

Монгол Улсын Ерөнхий Прокурор, Төрийн Хууль Цаазын Тэргүүн зөвлөх Д.Дорлигжавын урилгаар Тайланд улсын Ерөнхий прокурорын газрын гадаад харилцааны нэгдүгээр газрын захирал Chatchom Akapin  2013 оны наймдугаар сарын 28-наас 31-ний өдрүүдэд Монгол Улсын Прокурорын байгууллагад айлчлал хийж байна.Тэрбээр Улсын Прокурорын байгууллагын урилгаар өчигдөр манай улсад ирсэн байна. Айлчлал гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд Монголын Прокурорын байгууллагатай цаашид хамтран ажиллах талаар хэлэлцэх аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top