Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн тусгай дугаарын 102 утсанд өчигдөр иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас 4841 удаа хандсанаас гэмт хэрэг зөрчлийн 1523, зам тээврийн ослын 278 мэдээлэл бүртгэгджээ.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй 36 үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна. Тодруулбал, хулгайн 12, танхайн хоёр, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг хэрэг 12 гарч 18 хүн гэмтсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )