Нийслэлд авто замын нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нар нийслэлийн түгжрэлийг нэмэгдүүлдэг байна. Иймээс дүрэм зөрчиж нэгдүгээр эгнээнд автомашинаа тавьсан жолооч нарын автомашиныг ачиж журамлаж байхаар болжээ. Өнөөдөр энэхүү асуудлаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээлэл хийх бөгөөд хэвлэлийн бага хурал СТӨ-ний хойд тал, Туушин компанийн урд талын замд 11.00 цагаас болно. Уг хурлаар автомашин журамлах 3 төрлийн машиныг танилцуулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )