Өнгөрсөн бямба гаригт биедээ үл мэдэгдэх бодис авч явсан Казакстаны иргэнийг хууль, хяналтынхан саатуулсан байна. Тэрээр маш их сандарсан байдалтай онгоцноос буухад Буянт-Ухаа дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид эрсдэл тооцон шалгалт хийжээ. Ингээд түүний хувцас, ачаа тээшийг шалгахад 200 гр үл мэдэгдэх мансууруулах төрлийн бодис гарч ирсэнийг хураан авч, зорчигчийг саатуулсан байна. Бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлэхээр өгсөн бөгөөд хараахан дүгнэлт нь гараагүй байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )