Уралдсан гэх нийтийн тээврийн жолооч нарт хариуцлага тооцлоо

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Зам тээврийн ноцтой осол нөхцөлийг бүрдүүлж, хоорондоо уралдсан нийтийн тээврийн жолооч нарт  хариуцлага тооцжээ. Жолооч нар нь Орбит, болон Нисэхийн чиглэлийн зам дээр уралдсан байна. Ийнхүү уралдсан гэх "Автобус-1"  ХХК-ийн 1-024 болон 1-021, "Тэнуун огоо" ХХК-ийн 9-183, " "Сутайбуянт” ХХК-ийн 5-094 дугаарын автобусны жолооч нарын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг тус бур хоёр жилээр хасч, байгууллагын удирдах албан тушаалтанд албан мэдэгдэл хүргүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(202.180.218.27) 2025 оны 03 сарын 13

mungun torguuliar baiguullaga jolooch 2g xamtad n torgoy

1  |  0
Top