Энэ хичээлийн шинэ жилийн нээлт “Амжилтаа ахиулъя” уриатай болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Багануур дүүрэг хичээлийн шинэ жилийн нээлтээ “Амжилтаа ахиулъя” уриан дор 9 дүгээр сарын нэгний өдөр Д.Нацагдоржийн төв талбайд өглөөний 8 цагаас хийхээр төлөвлөж байна. Нээлтэд дүүргийн Засаг дарга М.Гончигжав болон бусад удирдлагууд оролцохоос гадна авъяаслаг сурагчид урлагийн тоглолтоо сонирхуулна. Ингэхдээ дүүргийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа ЕБС,СӨБ-ууд нэгдсэн байдлаар хийх бөгөөд одоогоор бэлтгэл ажил хангагдаж байна. 8 цагт хичээлийн шинэ жилийн нээлт болох бол 9.00 – 9.40-т “Монголын Нууц товчоо” хичээлийг заах юм байна. Харин өдрийн 14 цагаас  багш нарын бага хурал болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жил бүрийн 9 дүгээр сарын нэгэнд Монголын үндэсний олон нийтийн телевизээр хичээл заадаг уламжлалтай. Энэ жил “Хуулийн засаглалд хүүхдийн оролцоо” сэдвээр 10 цагаас хичээл заах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top