Энэ сарын 27-ны өдөр Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн нутаг Шар толгой гэдэг газар нутагладаг малчин Д-д боом өвчний шинж тэмдэг илрэн сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогоор өвчтөний биеийн байдал дээрдэж байгаа гэнэ. Мөн аймгийн Өгийннуур сумын Өгий багт нутагладаг 31 настай, эрэгтэй Б нь боом өвчнөөр өвчилсөн болох нь тогтоогдож, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтжээ. Тиймээс дээрх хоёр суманд хөл хорио тогтоогоод байна.

Сэтгэгдэл ( 0 )