Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудав

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр Хууль зүйн сайдын явуулж байгаа шүүхийн салбарын шинэчлэл болон Хуульчдын холбоо байгуулж байгааг эсэргүүцэж байгаа юм. Х.Бат-Ялалт түүнийг таван удаа халз мэтгэлцээнд дуудсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй аж. Харин маргааш 11.00 цагт Х.Тэмүүжин сайдтай уулзах цаг авсан тул энэ үеэрээ сэтгүүлчдийг байлцаж, хоёр хуульчийн зөрчилдөж буй асуудлыг сонсохыг хүсчээ.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top