Жил бүр Монголын Залуучуудын Холбооноос зохион байгуулдаг “Хариу нэхээгүй тус” аян залуучуудын өдрөөр буюу 8 сарын 25-нд нээлтээ хийсэн билээ. Энэ удаа “Хариу нэхээгүй тус аян” нь амьдралын боломж доогуур хүүхэд, багачуудад туслах зорилгоор “Хайраар дүүрэн хайрцаг”-ийг аялуулж байгаа. Уг хайрцагт хичээлийн хэрэгсэл, ном дэвтэр, ил захидал зэргийг залуучууд хандивлаж байгаа бөгөөд маргааш хүртэл хандивыг хүлээж авах аж. Энэхүү цугларсан хандивыг Сонгинохайрхан дүүрэгт байрлах 105-р сургуулийн 3, 4-р ангийн 20 хүүхдэд хандивлахаар болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )