Боловсролын салбарт хамтран ажиллах санал тавьлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Япон улсын Үйлдвэрчний Эвлэлийн Ерөнхий хорооны Ерөнхийлөгч Ямамото Масазүми болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар манай улсад 2 хоногийн айлчлал хийж буй тус хорооны удирдлагууд нийслэлийн боловсролын салбарт хамтран ажиллах саналтай байгаа бөгөөд одоогийн боловсролын салбарт тулгамдаж буй асуудлыг судалж байгаа талаар хэлсэн юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл “Улаанбаатар хотод айлчилж, боловсролын салбарт анхаарал хандуулж байгаа та бүхэнд талархал илэрхийлье. Нийслэлийн Засаг дарга 2013-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртөө боловсролын салбарын шинэчлэлт, сурагчдын сурах нөхцөлийг хангах, орчинг сайжруулах талаар багагүй ажил хийхээр төлөвлөснөөс 80 бага сургуулийн байгуулах ажил амжилттай эхлээд байгаа юм. Дэлхийн хөгжингүй орны жишигт нийцүүлэн бага ангийн сурагчдын сурах орчиныг бүрдүүлэх зорилгоор эдгээр 80 бага сургуулийг барихаар төлөвлөсөн бөгөөд газрын асуудлыг хот бүрэн шийдвэрлээд байна. Та бүхэн энэ ажилд хамтран ажиллах бүрэн боломжтой” гэлээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top