Маргааш Үндэсний Соёл амралтын хүрээлэнд Олон улсад зохион байгуулагддаг амталгаат өдөрлөг “Taste of UB" эхэлнэ. Өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын шилдэг 50 ресторан, бэйкери оролцох юм. Тэд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд худалдаалах юм байна. Түүнчлэн өдөрлөгт Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөх гэнэ. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болохоос гадна олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах юм байна.

Сэтгэгдэл ( 0 )