Өнгөрсөн өдөр гэмт хэргийн шинжтэй 55 үйлдэл бүртгэгдсэнээс тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн хэрэг 20 гарчээ. Үүний улмаас хоёр хүн амиа алдаж, 25 хүн гэмтжээ. Тухайлбал Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хороо, Наадамчдын гудамж, англи сургуулийн арын замд тоёото маркын автомашины жолооч Б нь нэр хаяг нь тодорхойгүй явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ. Тухайн тээврийн хэрэгслийг саатуулж, түр саатуулах байр буюу журмын хашаанд хийжээ. Одоогоор хэргийг цагдаагийн байгууллагынхан шалгаж байна.

Сэтгэгдэл ( 3 )
yavgan zorchigchiig dalavchtai bolgoosoi hehe
Vхэр малнаас ялгаагvй блчихсон тэнэгvvд
manai yvgan zorchigchid zamaar mashinaas ailgaggui mal shig l belchij bdag gartsaaraa garna garna gej bhgui gai bolj bga yum da