Нийслэлийн удирдлагуудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох хуваарь

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 30

Сургууль цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн нээлт нөгөөдөр өглөө 08.00 цагт эхэлнэ. Жил бүрийн нээлтүүдэд гурван өндөрлөгүүд болон нийслэлийн удирдлагууд оролцдог уламжлалтай. Тэгвэл нийслэлийн удирдлагуудын хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцох хуваарь гарчээ. Үүнд:

-Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа Баянгол дүүргийн Эрдмийн Өргөө цогцолбор сургууль дээр Ерөнхий сайд Н.Алтанхуягын хамтаар оролцоно.

-Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн нээлтэд  УИХ-ын дарга З.Энхболдын хамтаар оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

-Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл Баянзүрх дүүргийн Шавь цогцолбор сургуулийн нээлтэд оролцоно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top