Беларусь улсад иргэд визгүй зорчдог болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Беларусь улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжээд, хэлэлцээрт гарын үсэг зурахыг Гадаад харилцааны сайд Л.Болдод зөвшөөрлөө.

Бүх төрлийн паспорт эзэмшигчид нэг жилийн хугацаанд 90 хоног визгүй зорчдог болгохоор харилцан тохиролцсон энэ хэлэлцээрийг хугацаагүй байгуулна. Манай улс одоогийн байдлаар 15 оронтой иргэд визгүй зорчих тухай хэлэлцээр байгуулаад байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Uioo(103.11.195.240) 2025 оны 03 сарын 13

Ene hogiin ulsaar elentsgee hiih ve dee

1  |  0
Top