Өнгөрөгч пүрэв гарагт БЗД-ийн долдугаар хороонд байрлах дэлгүүрийн хоёр давхрын өрлөг нурж хүүхэд гэмтсэн хэрэг гарчээ. Хэргийг тодруулбал, тус дэлгүүрийн хоёр давхарын өрлөг нурж таван настай эрэгтэй Т, долоон настай эрэгтэй Г нар нурсан тоосгонд даруулж гэмтсэн байна. Уг хэргийг одоогоор цагдаагийнхан шалгаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )