Хичээлийн шинэ жил маргааш эхлэж байгаатай холбогдуулан автобуснуудын явах цагт өөрчлөлт оруулжээ. Хэдийгээр есдүгээр сарын нэгний өдөр амралтын өдөр тохиож байгаа ч их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургуулиуд нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулана. Иймээс нийтийн тээврийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, амралтын өдрүүдэд өглөөний 08:00 цагаас оройн 22:30 цаг хүртэл ажилладаг байсан нийтийн тээвэр маргааш 06.45 цагаас иргэдэд үйлчлэхээр болсон байна.

Сэтгэгдэл ( 2 )
yuun 22.30 hurtel ajildg bsn gj 22.00 ghd bugd l alga bolchdg bzdee
Goy2