Дарга нар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцоно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Маргааш болох хичээлийн шинэ жилийн нээлтэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг  Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийн нээлтэд оролцох юм байна.  Мөн УИХ-ын дарга З.Энхболд  84 дүгээр сургуулийн нээлтэнд оролцохоор болжээ. НЗДТГ-ын  Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр "Ирээдүй" цогцолбор сургууль, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл  "Шавь" цогцолбор сургууль, Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал хариуцсан орлогч Ц.Буяндалай "Буянт-Ухаа" цогцолбор сургуулийн нээлтэд тус тус оролцохоор болжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top