Ажилчны уулзварыг маргааш нээнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

 “Гудамж” төслийн хүрээнд 33 автозамыг уулзвартай болгохоор төлөвлөөд байгаа билээ. Уг ажлын хүрээнд гурвалжингийн тойрог, 120 мянгатын тойрог, Бөхийн өргөөний хойд уулзвар болоод III, IV хорооллын Номин их дэлгүүрийн урд уулзварыг дөрвөн замын уулзвар болгоод байгаа. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн XV хороог гэрлэн дохиотой уулзвар, 25 дугаар эмийн сангийн уулзвар, Төмөр замын дээд сургуулийн урд уулзвар, Модны 2-ын уулзвар, Тасганы овоо гээд нийтдээ 16 уулзварыг энэ зундаа багтан шинэчлэх юм байна. Тэгвэл аравдугаар хорооллын уулзварын засварын ажил дуусч, өнөөдөр нээлтээ хийлээ. Харин маргааш буюу есдүгээр сарын 1-нд 11.40 цагаас Гурвалжингийн гүүрний урд талд байрлах Ажилчны уулзварыг нээхээр болжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sh(103.11.195.131) 2025 оны 03 сарын 13

boloosh dee

1  |  0
CD(103.11.195.197) 2025 оны 03 сарын 13

Энэбишийн хөшөөтэй уулзварыг 4 зам болгоо чээ.

1  |  0
Top