“Taste of UB” өдөрлөг болж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

“Taste of UB” өдөрлөг Үндэсний Соёл амралтын хүрээлэнд өнөөдөр нээлтээ хийлээ. Олон улсын жишиг бүхий энэхүү амталгааний өдөрлөг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотын шилдэг 50-70 ресторан, бэйкери нар нэг дор цугларах юм. Энэ үеэр аж ахуйн нэгжүүд өөрсдийн нэрийн бүтээгдэхүүн болох хоол хүнс төдийгүй бусад улс үндэстний төрөл бүрийн хоол зууш, амттаныг багасгасан хэмжээтэйгээр бэлтгэн маш хямд үнээр иргэдэд үйлчлэнэ. Дэлхийн томоохон хотуудад болдог “Taste of London”, “Taste of Chigago”, ”Taste of Atlanta” зэрэг үйл ажилагаатай ижил энэхүү өдөрлөгийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар болжээ. Уг өдөрлөг нь хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, нийслэл хотоо сурталчлах, зочлох үйлчилгээний түвшинг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой аж. Өдөрлөгт урилгаар Монголын шилдэг хамтлаг дуучид болон Филиппин улсын хамтлаг ая дуугаа өргөнө. Мөн оролцогч байгууллагуудын нэрэмжит үзүүлбэр, хөгжөөнт тэмцээн, уралдаан болох иргэдэд хамгийн чанартай, амтлаг хоол хүнсээр хурдан шуурхай үйлчилж, олны талархлыг хүлээсэн нэг аж ахуйн нэгжийг “Taste of UB-2013” өдөрлөгийн шилдэг оролцогчоор шалгаруулах юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.131.235.74) 2025 оны 03 сарын 13

ШАЛ ТЭНЭГ ЗАВААН ЮМ БОЛСОН СУМЫН НААДАМ ШИГ ҮМХ МАХ 3000 ТӨГРӨГ 1 ХУУШУУР 1500 БОЛЧИХСОН ХАР ЗАХ ДЭЭР ЯВЖ БАЙГАА ЮМ ШИГ МАНАЙ ШИЛДЭГ РЕСТОРАНУУДЫН НҮҮР ЦАРАЙ ИЙМ Л БНА

1  |  0
Top