Олон улсын дугуйн уралдаан эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 31

Дөрөв дэх жилдээ болж Олон улсын дугуйн уралдаан нээлтээ хийлээ. Уралдаан энэ жил “Genco Mongolia Bike Challenge-2013” нэртэй болж буй бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр “Genco Tour Bureau” компани ажиллаж байгаа юм. Дугуйчдын хувьд хүлээлт үүсгэх болсон тус уралдаан өнөөдрөөс эхлэн есдүгээр сарын 7-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Уг уралдааны нээлт өнөөдөр Цонжин Болдог дахь Чингисийн морьт хөшөө цогцолборт эхэллээ. Тамирчид есдүгээр сарын 1-нд гараагаа хийж, 7-ны өдөр Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь “Genco Tour Bureau” компанийн “XIII зуун” цогцолборт барианд орох ёстой юм. Энэхүү уралдаанд 24 орны 108 дугуйчин оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top