Ерөнхий сайд хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 01

Өнөөдөр есдүгээр сарын 1-ны өдөр.  Жил бүрийн есдүгээр сарын 1-ны өдөр Ерөнхийлөгч хичээл зааж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нар сургуулиудын нээлтэд оролцож, хүүхдүүдэд баяр хүргэдэг уламжлалтай. Энэ жил Ерөнхий сайд Н.Алтанхуягийг БГД-ийн "Эрдмийн Өргөө цогцолбор" сургуулийн нээлтэд оролцоно гэж байсан ч тэрээр хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй аж. Ямар шалтгаанаар хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохгүй нь одоогоор тодорхойгүй байгаа ч энэ талаарх мэдээллийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас өгсөн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kh(180.16.216.41) 2025 оны 03 сарын 13

Hogiin dawjaa******

1  |  0
Top