Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт дуусгавар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 01

Авто зам, уулзваруудын засварын ажлаас шалтгаалсан замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахаар нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, наймдугаар сарын 24-ний өдрөөс тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн оронгийг тэгш, сондгой тоогоор нь  ялган замын хөдөлгөөнд оролцуулж байсан билээ. Тэгвэл энэ хязгаарлалт өчигдрөөр дуусгавар болж, өнөөдрөөс машинууд тэгш, сондгой гэсэн ангилалд хамрагдахгүй болж байна.

Гэхдээ маргаашнаас өмнө нь мөрдөж байсан автомашины сүүлийн оронтой тооноос хамаарч долоо хоногийн нэг өдөр хөдөлгөөнд оролцуулдаггүй байсан журам хэвийн мөрдөгдөх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top