“Single ladies” ашиг орлогоороо тэргүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 01

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас долоо хоног бүр ашиг орлогоороо тэргүүлж буй киног таницуулдаг билээ.

Тэгвэл наймдугаар сарын 18-нд нээлтээ хийсэн “Single ladies” кино одоогоор 86,872,247 төгрөгийн ашиг олоод байгаа аж. Харин наймдугаар сарын 23-нд нээлтээ хийсэн “Микроны босс” уран сайхны кино 72,888,373 төгрөгийн ашиг олжээ.

Монголын уран сайхны киног ашиг орлогоор нь долоо хоног бүр жагсааж байгаа бөгөөд нээлтээ хийгээд удаагүй байгаа дээрх хоёр кино одоогийн байдлаар ашиг орлогоороо тэргүүлсээр байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top