Өнөөдөр 200 сурагчдад шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

Монгол дахь олон улсын хатагтай нарын нийгэмлэгээс 200 сурагчид өнөөдөр шинэ цүнх, хичээлийн хэрэгсэл бэлэглэх юм. Олон Үндэстний Хатагтай нар амьдралын боломж нөхцөл тааруу айл өрхийн хүүхдүүдэд туслан, хичээлийн хэрэгсэл, цүнх бэлтгэж өгөх хүсэлтэй байгаагаа Монголын эмэгтэйчүүдийн санд уламжилжээ. Энэхүү сайн үйлсийн ажлыг Монголын эмэгтэйчүүдийн сан хариуцан, зохион байгуулж, Улаанбаатар хотын захын хорооллын 65, 117, 29-р сургуулийн хагас болон бүтэн өнчин 200 хүүхдэд цүнх болон хичээлийн хэрэгслийг олгохоор болсон байна. Ингэхдээ,

Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль дээр 11.00 цагт /60 хүүхдэд/

Чингэлтэй дүүргийн 117-р дунд сургууль дээр 13.00 цагт /60 хүүхдэд/

Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургууль дээр 15.00 цагт /80 хүүхдэд/ тус тус хичээлийн хэрэгслийг гардуулах ажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top