Хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн тээврийн газраас том оврын автобусыг нэмэлтээр гаргахаар болжээ. Өнөөдрөөс эхлэн ажлын өдрүүдэд Долоон буудал, 17-ын буудал, Зурагтын хуучин эцэс, Баянхошууны хөтөл, Ганцын буудал, Офицеруудын ордон, Зүүн дөрвөн зам, Геологийн төв лаборатори, ХМК чиглэлд нэмэлт автобус үйлчлэх юм байна. Эдгээр автобус энэ сарын 10-ныг дуустал үйлчлэх ажээ.

Сэтгэгдэл ( 1 )
10 20 ch baisan ene tugjireld yaj ywdiin 1r egneegeer jijig teregni chiheed bna .