Алт гаргахыг завдсан гадаадын иргэний хэрэг прокурорт шилжлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 02

БНХАУ-ын иргэн найман сарын 4-нд Буянт-Ухаа дахь гаалиар 170 грамм цэвэршүүлсэн алт, 60 грамм алттай шороог хилээр гаргахыг завдсан хэрэг гарсан билээ. Энэхүү алтыг мөнгөн дүнгээр тооцвол 13 сая төгрөгийн үнэ бүхий алт байжээ. Түүнийг шалган нэвтрүүлэх газрын байцаагчид үйлдэл дээр нь саатуулан ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулсан юм. Ийнхүү түүнд холбогдох хэргийг УМБГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Нийслэлийн прокурорын газарт шилжүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top