Голын усны түвшин нэмэгдсээр байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум болон Сүхбаатар хот орчимд усны түвшин хоногт 20 см орчим нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэх хандлагатай байна. Иймд дээр дурьдсан голын сав болон голын эрэг дагуу суурьшиж, зусаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, аялал зугаалгаар явж, амарч буй иргэдийг үер усны аюулаас онцгойлон анхаарч, бага насны хүүхдэд тавих анхаарлаа дээшлүүлж, голын эргийн дагуу тоглуулахгүй байхыг нийт эцэг, эхчүүд болон тэдний асран хамгаалагчдад онцгойлон анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 0 )