Жил бүрийн намар, хичээлийн шинэ жил дөхөхтэй зэрэгцэн олон эцэг, эхийн хувьд хүүхдийн цэцэрлэг гэдэг том асуудал бий. Цэцэрлэг, яслийн хүрэлцээ хот, хөдөөд ялгаагүй хомс тул олон бяцхан үрс сургуулийн өмнөх боловсол эзэмшиж чаддаггүй билээ. Тэгвэл, Төв аймгийн Заамар суманд 120 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай шинэ цэцэрлэг есдүгээр сарын 1-нд нээлтээ хийлээ. Тус сумын нутагт алт олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй “Алтан Дорнод Монгол” компаниас санаачлан нийт 733,5 сая төгрөгийн өртгөөр ийнхүү шинэ цэцэрлэг байгуулж, сумын удирдлагуудад хүлээлгэн өгсөн байна.
Заамар сумын хэмжээнд цэцэрлэгийн насны 305 хүүхэд байдаг ч сумын хуучин цэцэрлэг нь ердөө 60 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай байжээ. Шинэ цэцэрлэг ашиглалтад орсноор Заамар сумын цэцэрлэгийн насны нийт багачуудын 60 гаруй хувь нь сургуулийн өмнө боловсрол эзэмших боломжтой болж буйг сумын Засаг дарга Д.Болормаа нээлтийн үеэр онцоллоо. Мөн тэрбээр “Алтан Дорнод Монгол” компани сумын удирдлагуудтай байгуулсан нийгмийн хариуцлагын гэрээгээ хариуцлагатайгаар биелүүлж, шинэ цэцэрлэг барьж өгсөнд сумын иргэд, хүүхэд багачуудын өмнөөс талархаж буйгаа илэрхийлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
sain uils hiij bgad ni bayrlalaa
Ter bum hurdegui l um bnashd . ulsiin mungu idsen hulgaichuud uursduu terbumiin birand amidraad bdag bizdee. Alta dornodiihond bayarlalaa