Цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Тариаланчид, хадланчидын анхааралд:

3-4-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулж байна.

2013 оны 09 дүгээр сарын 02-ны 20 цагаас 09 дүгээр сарын 03-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР:Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 11-16 градус,Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 4-9 метр. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, хөрсөн дээр цочир хүйтэрнэ, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж өдөртөө секундэд 7-12 метр. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 14-19 градус, бусад нутгаар 17-22 дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно.. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бороо орно, дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Сэрүүсч Дундговийн нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 12-14 градус дулаан байна.

2013 оны 9 дүгээр сарын 04-нөөс 9 дүгээр сарын 8-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

4-нд зүүн зүгийн нутгаар, 5-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр, 6-нд баруун зүгийн нутгийн баруун хэсгээр, 7-нд баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 5-нд баруун зүгийн нутгаар цаашдаа ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө1-6 градус, өдөртөө 13-18 градус, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав газрааршөнөдөө 9-14 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө5-10 градус, өдөртөө18-23 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top