Чойр-Сайншандын зам ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Энэ сарын 5-нд Чойр-Сайншанд чиглэлийн авто замыг Улсын комисс хүлээж авахаар болжээ. Энэхүү зам нь Дорноговь аймгийн  Чойр сумаас Сайншанд хүртэлх 176.4 км-ыг хамрах бөгөөд энэ замын барилгын ажлыг хоёр өөр компаниар зэрэг хийлгэж байгаа юм. Тэдгээр гүйцэтгэгч компаниуд энэ сарын 5 гэхэд тус замыг хүлээлгэж өгнө гэдгээ мэдэгджээ. Уг замын 90 км замын ажлыг БНСУ-ын "Халла инженеринг энд Констракшн" корпораци 33.9 сая ам.долларын  санхүүжилтээр хийж харин 86,4 км замыг БНХАУ-ын "Жиангши Уөтэр энд Гидропаувер констракшн" ХХК 31.86 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байгаа юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top