”МИАТ”-ийн экс удирдлагуудын гомдлыг өнөөдөр хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгө угаасан "МИАТ"-ийн экс удирдлагууд, тэдний хамсаатнуудын гомдлыг өнөөдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцэх юм байна. Тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхийн Эрүүгийн танхимд хэлэлцэх байсан ч шүүхэд хэрэгтэй материал болон бусад зүйлсийг хангаагүй хэмээн долоо хоногоор хойшлуулсан юм.

Тэд анхан шатны шүүхээс МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгт 14 жил нэг cap, Б.Бат-Эрдэнэд 12 жил нэг cap, Ц.Орхонд 11 жил, дэд захирлаар ажиллаж байсан Ч.Хоролсүрэнд 13 жил нэг cap, Ч.Хоролсүрэнгийн дүү Ч.Суурьтогтоход 10 жил нэг cap, Г.Саранчимэгт 11 жил нэг сарын хорих ял тус тус оноосон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top