Бүсчилсэн сургалтын цуваа замдаа гарлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Орон нутаг дахь бүртгэлийн байгууллагын бүсчилсэн сургалтыг зохион байгуулах Улсын Бүртгэлийн ерөнхий газар, хэлтсийн дарга нар болон сургалтын баг өнөөдөр замдаа гарлаа. Энэ сарын 5-аас 13-ныг дуустал үргэлжлэх уг сургалтанд бүртгэлийн байгууллагын 500 гаруй ажилтан албан хаагчид хамрагдах бөгөөд сургалтуудыг тус газрын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд заан явуулах юм. Баруун бүсийн аймгуудын сургалтын цуваа төлөвлөгөөний дагуу энэ сарын 5-ны өдөр сургалтаа эхлүүлэх бөгөөд 8-ны өдөр Улаабаатар хотод буцаж ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top