Манай тамирчид 12 медаль авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

Түрк улсын Анкара хотод 8 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд  болсон “Ой тогтоолт, цээж бодолт”-ын олон улсын нээлттэй тэмцээнд  оюуны спортын  121 тамирчид  нэр зүс царай, хөзрийн дараалал, тооны марафон, хоёртын тоолол цээжлэх, олон оронтой тооны нийлбэр, үржвэр, язгуур олох зэрэг харааны ой тогтоолт, цээж бодолтын нийт 10 төрлөөр 30 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар тэргүүтэй гурван тамирчин оролцож, 4 алт, 4 мөнгө, 4 хүрэл, нийт 12 медаль хүртэж тэмцээнийг амжилттай хошуучиллаа. Үүнд 17 настай Б. Намуунтуул 3 алт,1 мөнгө,1 хүрэл,15 настай Ц. Бат-Эрдэнэ 1 алт, 2 мөнгө,12 настай Г.Тэмүүлэн 1 мөнгө,2 хүрэл медаль хүртэв.

Энэ тэмцээний хувьд гадаадын тамирчдыг насны ангиллаар хязгаарлаагүй тул манай хүүхдүүд бусад орны насанд хүрэгчидтэй ийнхүү сайн өрсөлдөж амжилтанд хүрч чадсанаараа онцлогтой байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top