“Залуучуудын бизнесийн хороо” -той болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 03

  Монголын Залуучуудын холбоо өнгөрсөн оноос залуучууд сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэн, тухайн салбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх зорилготой залуусын бие даасан нэгдэл болох “Залуучуудын хороод”-ыг байгуулж эхэлсэн.

Одоогоор МЗХ-ны дэргэдэх Залуучуудын “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн хороо”, “Хүнс шим тэжээлийн хороо”. “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо”, “Шинжлэх ухаан, технологийн хороо” зэрэг 17 хороод байгуулагдагдаад байна.

Эдгээр хороод нь залууст хандсан, уриалсан олон үйл ажиллагааг амжилттай явуулсаар байгаа билээ. Харин энэ долоо хоногт “Залуучуудын бизнесийн хороо”-г байгуулахаар болжээ.

Энэхүү хороонд томоохон бизнесийн компаниудын удирдлагууд, захирлууд оролцох юм байна. Залуучуудын бизнесийн хороо байгуулагднаар бизнес эрхэлдэг залуус туршлагаа хуваалцах, бизнес эрхэлж буй залуучуудын бизнесийн орчинг сайжруулах, тэдэнд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдэх боломж нээгдэх юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top