Залилангийн олон удаагийн үйлдлээр иргэд, аж ахуйн нэгжид их хэмжээний хохирол учруулсан эмэгтэйг саатуулжээ. Тодруулбал, Хан-Уул, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт зочид буудал, дэлгүүр, үйлчилгээний байгууллагад үйлчлэгчээр, айлд хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгчээр ажилд ороод 2-3 хоног ажиллан тухайн газраасаа эд зүйлс, мөнгө төгрөг хулгайлдаг байжээ. Тэрээр 23 настай бөгөөд хоёр удаа ял сонсч, өнгөрсөн жил суллагдсан байна. Хамгийн сүүлд гэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “Жаргалан” хотхоны оршин суугчийнд хүүхэд асрагчаар ажиллахаар болж, гурав хоногийн дараа унтлагын өрөөнөөс нь алтан бөгж, алтан бугуйвч, хуримын хос бөгж, гар утас, дунд гарын мөнгөн аяганууд, зургийн аппарат зэрэг эд зүйлсийг нь хулгайлжээ.

Сэтгэгдэл ( 2 )
Сэрэмжлүүлэх үүднээс нэр устай нь бичихэд яадаг байнаа.Залиланг
zalilan jujigchin navchaa avgaig shalgaasai.hereg huuchrahguiee