МИАТ-ийн экс удирдлагуудын ялыг хэвээр нь үлдээлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

“Дайны эрсдлийн сан” гэх нэрийдлээр ихээхэн хэмжээний мөнгө угаасан "МИАТ"-ийн экс удирдлагуудтай холбоотой давж заалдах шатны хэргийг Нийслэлийн шүүх өчигдөр хэлэлцсэн. Ингээд Н.Гантөмөрийн хэргийг хэрэгсэхгүй болгож, дүүргийн шүүхээс түүнд ногдуулсан 1.3 тэрбум гаруй төгрөгийг бусдаар нь төлүүлэхээр болсон юм.

Харин Б.Эрдэнэбилэгийг 14 жил нэг сар, Р.Бат-Эрдэнийг 12 жил нэг сар, Ц.Орхоны 11 жил, Ч.Хоролсүрэнгийн 13 жил нэг сар, “Монголиан эйрлайнс” группийн захирал асан Ч.Суурьтогтохын 10 жил нэг сар, “Голомт” банкны зургадугаар салбарын захирал асан Г.Саранчимэгийн 11 жил нэг сар хорих ялыг хэвээр үлдээлээ.

Шүүх хуралд анхан шатны шүүхээс ял сонссон хүмүүсийн тус бүр 2-3, нийт 19 өмгөөлөгч оролцсон бөгөөд тэд "Мөнгө угаасан гэх зүйлчлэлээр ял оноосон нь буруу" гэж үзэж байгаа юм. Харин шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх хууль зөв хэрэглэсэн, яллагдагчид хууль ёсны дагуу ял оногдуулсан хэмээн үзэж, хэвээр баталсан байна.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Baasanjav.L(24.12.153.51) 2025 оны 03 сарын 13

Mongold eruugiin hergiig shiidverlehdee ”Jury” bailtsuulan shiidverledeg systemtei bolohgui bol zarim hund yal ni aria l ih baih shig bna daa.

1  |  0
.,(182.160.8.107) 2025 оны 03 сарын 13

Sain baina

1  |  0
Top