"Гудамж" төслийн хүрээнд дөрвөн замын уулзвар болгон засч сайжруулаад байгаа Бөхийн өргөөний уулзварыг өнөөдөр 11.40 цагт бүрэн ашиглалтанд оруулахаар болжээ. Уг нь тус уулзварыг өнгөрөгч сарын 26-нд нээх байсан ч зам барилгын ажлыг гүйцэтгэж байгаа компанийг ажлын хариуцлага алдсантай холбон тайлбарлаад байсан юм. Тэд уулзварын зорчих хэсгийн өндөржилтөд алдаа гарган, зарим тэмдэг тэмдэглэгээг чанаргүй гүйцэтгэж, талбайн өнгө хучилтыг дутуу хийсэн зэрэг олон алдаа дутагдлууд гаргасан байна.
Энэ байдлыг холбогдох хүмүүс нь шалгаж гүйцэтгэгч компаниудад хугацаатай үүрэг өгснөөр ийнхүү бүрэн ашиглалтанд орууллаа.

Сэтгэгдэл ( 0 )