Баяжуулах Фабрикийн Хаягдлын Аж ахуйн хэсгийн дарга Ц.Бямбажавын хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашиглах нь энэ олон жилийн турш үргэлжилж байгаа гэх мэдээллийг эх сурвалж мэдээлжээ.
Сүүлийн хоёр жил Төрийн өмчийн компаниудыг “цэвэрлэх” кампант ажил ширүүхэн өрнөж байгаагийн хүчинд төрийн ажлыг төрлийн алба болгосон төдийгүй, төрийн хөрөнгийг халаасласан этгээдүүд илэрч өдгөө хоригдож буй. МИАТ, Татварын Ерөнхий газрын албаны дарга нар гээд албан тушаалаа урвуулан ашиглаж алга эргүүлэхийн хооронд их хэмжээний хөрөнгө мөнгө хууль бусаар олдог авлигачдын тор хөвөрч эхэлсэн.
Тэгвэл энэ удаа Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах Фабрикийн Хаягдлын Аж ахуйн хэсгийн дарга Ц.Бямбажавын хууль зөрчсөн, албан тушаалаа хэтрүүлэн өөрийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашигласан гэх мэдээлэл дуулиан дэгдээж байна. Тэрбээр 2002 оны 11 дүгээр сарын 01-нээс эхлэн Хаягдлын Аж ахуйн хэсгийн даргаар ажиллаж эхэлсэн байна.
Түүний луйврын хэрэг олон жилийн турш үргэлжилж байгаа бөгөөд дараах жишээ баримтанд тулгуурлан тайлбарласан байгааг дуулгая.
Үүнд:
1. Баяжуулах Фабрикийн Хаягдлын Аж ахуйн хэсгийн дарга Ц.Бямбажав нь жил бүрийн зуны улиралд ажилчдыг ажлын цагаар хувийн эзэмшил газраа ажиллуулдаг байна. /Мэдээлэл өгөгч нь 2006 онд тус үйлдвэрт ажилд орсон бөгөөд тухайн оны намар өдрийн хоол ч үгүй өдөржин тоосго зөөлгөж, 18 цагт өөрийн зүгээс эсэргүүцэж тус ажлыг орхин явсан гэх/ Зарим ажилчид нь ямар нэгэн эсэргүүцэлгүй, хувь заяагаа түүнд даатгаж морь, нохой мэт зүтгэдэг аж. Тэгж зүтгэсэн нь түүний ивээлд багтана. /Энэ нь хөдөлмөрийн аварга болох, Хүссэн үедээ цалинтай чөлөө авах гэх мэт “хөнгөлөлт” ордог байна.
2. Өөрийн тойрон хүрээлэгч ажилчидтайгаа үгсэж, эсвэл тэд нь түүний нэрийг барьж ажлын бус цагаар үйлдвэрийн өмч хөрөнгөнөөс хувьдаа завших явдал байнга давтагддаг. /Шатахуун түлш их, бага хэмжээгээр авах, үйлдвэрийн машин, техникийг авч явж ашиглах, төмөр хоолой зарж борлуулах г.м/. Энэ үйлдэлд нь орос мэргэжилтэн, механик Ряшкин гэдэг хүн гар бие оролцож шатахуун, түлш, төмөр хоолой, зэргийг нь бэлдэж өгдөг аж. Харин засварчин н.Наранцогт, н.Хишигжаргал, Б.Зоригт, н.Балтаа, н.Ганзоригт нар нь тээвэрлэж хүргэж өгөх, эсвэл өөрийн хэрэгцээндээ ашиглах зэргээр үйлдэрийн өмч хөрөнгийг шамшигдуулдаг .
3. Ажилчдын хоолноос өдөр бүр өөрийн эхнэр, хүүхдэд авч өдрийн цагаар албаны машинаар хүргэж өгдөг. Түүнээс улбаалан ажилчдын дунд “Булганыхан хоол дуусгахаас өмнө хоолондоо орноо” гэсэн хэлц үг хүртэл гарсан байна. Дээр дурьдсан албаны машиныг хувьдаа ашигладаг асуудлын тухайд ажлын цагаар албаны машиныг хувийн хэрэгцээндээ ашиглаж үйлдвэрийн бус дүүрэгт зоричихыг хориглосон байдаг.
Мөн харилцааны соёлын тухайд ажилчидтай зүй бусаар харьцдаг төдийгүй хэн нэгэн ажилтан ямар нэгэн хүндэтгэх шалтгаанаар нэг өдрийн чөлөө гуйхад “Ажлаа зохицуулж чадахгүй муусайн юмнууд” гэх мэтээр загнах тохиолдлууд маш олон гардаг гэх. Түүнчлэн ажлын шаардлагаар өдөр бүр АБК руу явдаг хэрнээ ажилчидтай холбоотой дотоод гадаадын түр сургалт, ямар нэгэн тусламж дэмжлэгийн материал бүрдүүлэх гэх мэт нийгмийн асуудлыг байнга орхигдуулж байдаг нэгэн.
Эдгээр жишээ, баримтууд нь зөвхөн мэдээлэл өгөгчийн өөрийн нүдээр харсан баримттай зүйлүүд бөгөөд ажилчдын ам дамжин ярьдаг “500 литр масло хулгайлсан, 200 литр шатахуун авч яваад тухайн үед ажиллаж байсан ээлжийн ажилчдыг орой нь архидуулсан” гэх мэт зүйлүүд ч байдгийг дурьдсан байна.
Тэгэхээр Баяжуулах Фабрикийн Хаягдлын Аж ахуйн хэсгийн дарга Ц.Бямбажав гэгчийг шалгаад үзэхэд буруудахгүй бололтой.

Сэтгэгдэл ( 15 )
Bi ug ni howostiig dan erchuud, tgeed bugdl ami negtei goy gazar gej boddog bsan . gehde minii bodson buruu yum bna howost iinhon danda ugend durtai howch avgainar bdag yum shig bna. (Jaahan barimttai unen medeelel bicheech)
Харин ч багадуулсан байна. Өөр олон баримт ажилчдад байгаа. Шалгадаг газар нь шалгаад ял, зэмийг нь өгөх хэрэгтэй. УДИРДлагын менежмент ӨӨРЧЛӨГДСӨН шүү фабрикийнхаан.
ямар ч баримтгүйгээр хүнийг гүтгэж харлуулж болохгүй ээ. хүн болгонтой адилхан харьцсангүй гэж гомдоод даргынхаа нэр хүндийг гутаах оролдлого байна. мэдээлэгч нь тэр 2006 онд ажилд орсон нөхөр биш үү. Сэтгэгдэл яагаад тал ороод байна.
Заавал хүн бүгдэд нийцэж байж сайн дарга болж байх ёстой гэж үү. Бямбажав бол ажилаа сайн мэддэг.боловсро
End yagaad setguulch niitlechiinh ni ner us bhgui bn hudal no-toi l medeelel yum bish u zahialsan l bolov uu
Захиалгаар бичүүлсэн нь илт байна шүү дээ. Сэтгүүлч хүн ийм юм бичих гэж байгаа бол баримттай юм хийх хэрэгтэй. хэн нэгний хөл гар болоод авгай нарын ярьдаг хов бичээд яваад байх хэрэг ер нь байгаа ч юм уу. Шар сонини ингээд инээдтэй юм бичээд байдаг юм.
ichih bulchirhaigui boltson amitan be gertee hooloo hiigeed idehed yaanaa darga l geheeree iim uildluud hiij boldog geed bodtsiin bi shuu naad hun chin yur ni
ogt or undesgui zuil bish l bolov uu
shalgaad uzehed ayandaa buruu zuv ni medegdeh bh da
barimtand tulguurlan tailbarlaw ch geh shig..ene tegeed barimt uu te....kkk
shal hudla
Ямар өлөн юм бэ. Иччихлээ. эхнэр хүүхэддээ хоол зөөж л байдаг. Ичиж үхмээр юм. өөрснөө хоолоо олоод идчих чадал алга уу
beejind bdag tuluulchiin gazariin darga nyagtlan 2 ni niilj mungu ideed bh shig bna tsalingaa tavihgui bna gej erdeneteer yarij bna sankhgiin shalgalt yavuulaach