Сирид олон иргэн амь насаа алдсанд гүнээ харамсаж байна

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Монгол Улсын Гадаад харилцааны яам Сири Улсын дотоодын хямрал улам даамжирч байгааг сэтгэл түгшин ажиглаж байгаа гэдгийг ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

Сирид олон тооны иргэн, түүний дотор хүүхдүүд амь насаа алдсанд гүнээ харамсаж байна. Химийн зэвсэг хэрэглэх нь ямар ч нөхцөлд зөвтгөж үл болох үйлдэл бөгөөд Монгол Улс үй олноор хөнөөх зэвсгийг бүрэн устгах, үл дэлгэрүүлэхийн төлөө байр суурь тууштай баримталдаг.

Цаашид хүчирхийллийг таслан зогсоох, маргаантай асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг холбогдох талуудад уриалж  байгаагаа мөн албан ёсоор илэрхийлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top