Хөтлөгч Анууш залуу дуучин Э.Урангоогийн араас хэсэг гүйсэн боловч амжилт олоогүйгээр барахгүй...

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Нэг хэсэг UBS тв-гийн хөтлөгч Анууштай нэр холбогдсон "Universe best songs-2011" наадмын шилдэг оролцогч, залуу дуучин Э.Урангоо  найз залуутай болох нь байтугай найзуудтайгаа ч уулзах завгүй явна.Яг бодит байдал дээр хөтлөгч Анууш залуу дуучин Э.Урангоогийн араас хэсэг гүйсэн боловч амжилт олоогүйгээр барахгүй олон хүмүүсийн дунд юу ч болоогүй байж Миний хайр гэж танилцуулсанаар залуу дуучин Э.Урангоогийн  бүүр дургүйг нь хүргэж  харахаас хүртэл нүд хорсож байна хэмээн найзууддаа ярьж явсан.  "Мартагдашгүй намар" киноны орчин цагийн гол дүр бүтээж кинонд тоглох гараагаа эхэлсэн тэрээр энэ зун хоёр ч киноны зураг авалтанд оролцжээ. МҮОНТелевиз тоон системд шилжиж байгаатай холбогдуулан цоо шинэ өнгө, техникийн дэвшлийг харуулсан олон ангит  уран сайхны кино хийж байгаа бөгөөд энэхүү киноны нэг гол дүрийг Э.Урангоо бүтээсэн байна. Нөгөө кино нь нэг ангит кино бөгөөд тун удахгүй энэ намар нээлтээ хийх юм. Тэрээр дандаа сахиусан тэнгэрийн дүр бүтээнэ гэж юу байхав. Энэ удаад эсрэг дүрд ч гэсэн өөрийгөө сорисон байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top