Таван одтой буудлын өмнөх үгээгүй ядуу ”мини” буудал гадныханы нүдийг хужирлах уу

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 04

Таван одтой “Улаанбаатар зочид буудал”-ын өмнөх ногоон төгөлд нэгэн “мини” буудал нээгдээд байна. Олны хөлд дарагддаг энэ цэцэрлэгт хүрээлэн дунд ийм амьдрал байр сууриа олоод байхад хэн нэгэн албан үүргээ гүйцэтгэж арга хэмжээ авахгүй бол “Тансаг” буудалд буудаг гадны зочид төлөөлөгчдийн нүдийг бараанаар хужирлах цаг ойрхон байгааг харуулаад байна. Дотроо хөгжим эгшиглэж байдаг дөрвөлжин чулуун дээр идэж уух хүнсээ дэлгэж эргэн тойрноо архины шил, хогоор дүүргэж, хөнжил гудасаа дэлгэж унтаад байгаа хэсэг нөхдийг “хазаарлах” бодлого хэзээ санаачлагдах юм бол. Хот тохижилтын ажилчид чадах боломж бүхнээ гаргаж ажилладаг боловч энэ зүйл давтагдсаар байгааг ТҮК-ийн ажилтан хэлж байна.

М.Сүхбат

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jkhkj(202.131.233.59) 2025 оны 03 сарын 13

hodoo avaachij mal malluul esvel bugdiig ni barij avaad neg gazar boonoor ni yamarch hamaagui niigemd tustai ajil hiilge. ene muusain novshnuud eregtei hunii oodoos yadagchgui baij gants negeeree yavaa ohin huuhduudiig hechneen deerelhene geech

1  |  0
Jkkk(103.11.195.189) 2025 оны 03 сарын 13

Zavaarsan yum be..huuguud yavuulaldaa...

1  |  0
Top