Увс аймгийн Баруунтуруун суман дахь хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг П.Хэнмэдэх ангийнхаа бэлтгэл заставын сургалт эрхэлсэн орлогч, дэслэгч Н.Баатарын дарамтад автан дөрвөн ширхэг зүү залгисан гэх мэдээллийг өгсөн. Тэгвэл түүний зүү залгисан нь гадны нөлөөтэй эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа гэнэ. Тодруулбал, Увс аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна. Цэрэг П.Хэнмэдэхийн хувьд дэслэгч Н.Баатарт хэд хэдэн удаа зодуулсан хэмээн ярьсан байгаа.
Түүнчлэн зүү залгисан өдрийнхөө болсон явдлыг ярихдаа манаанд хамт гарсан дэд түрүүчийн утас алга болсон хэрэгт дэслэгч Н.Баатар өөрийг нь хардаж, өрөөндөө дуудаж оруулаад “утсыг нь гаргаж өг” хэмээн зодож байгаад, дөрвөн ширхэг зүү залги гэхэд нь дахин зодуулахаас айгаад залгисан гэж хэлдэг.
Харин зүү залгисан гэдгээ ангийнхаа удирдлагуудаас нууж байсан ч, бие нь өвдөөд байхаар нь арга буюу ангийнхаа удирдлагууддаа хэлэхдээ захныхаа даавууг хадаж байгаад зүү залгичихсан гэж хэлсэн гэж байгаа.Дэслэгч Н.Баатарын хувьд өөрийгөө буруугүй гээд байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )