Давтан үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэгт татагдсан Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянг шүүх хурал өнөөдөр Сүхбаатар дүүргийн шүүхэд эхэлсэн ч 11 хоногоор хойшиллоо. Э.Эрдэнэжамъян болон түүний өмгөөлөгч хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй гэсэн шалтгаанаар шүүх хурлыг 9-р сарын 16-ны даваа гараг хүртэл хойшлуулаад байна. Дараагийн удаа ийм шалтгаан хэлвэл шүүх хурлыг хойшлуулахгүй, шууд үргэлжлүүлнэ гэдгийг шүүгдэгч талуудад анхаарууллаа.
Тэрээр МАХН-ын дарга Н.Энхбаярын хэрэгт холбогдоод буй Н.Энхтуяа, туслах Б.Хуяг нарыг олон улсын хэмжээнд эрэн сурвалжлах ажлыг зогсоох хүсэлтийг Монгол Улсын Хууль зүйн дэд сайдын нэрийн өмнөөс Интерполын ерөнхий нарийн бичгийн даргын газарт хүргүүлсэн байдаг. Түүний ийм хүсэлт тавьсныг баталгаажуулах мэдээлэл Интерполын нарийн бичгийн даргаас ирснээр АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн. Тиймээс АТГ-аас Э.Эрдэнэжамъянгийн уг үйлдлийг мөрдөн байцаах ажиллагаа, сэжигтэн, яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг удаашрахад хүргэсэн гэж буруутгаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )
БӨГС сайн долоогоод байвал ЯАХ Ч ҮГҮЙ гэж санасан байлгүй, зайлуу. Цагаа олсонгүй!
teneg zaluu
yugini shalgadag um vneniignil helsen shvvdee.ternii orond mongoloos hulgailj amidardag olgarhuda shalgaash.