”Т-Ara” хамтлагийн 350 мянган төгрөгийн ширээнд хөнгөн зууш, жүүс багтжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

”T ara ба K pop одод Монголд” тоглолтын хэвлэлийн бага хурал өнөөдөр ”Монгол Ньюс”-ийн мэдээллийн танхимд боллоо. Тус хэвлэлийн хуралд ETV HD телевизийн Ерөнхий захирал Ц.Энхбат, БНСУ-ын IHC ХХК-ийн захирал Квон Нк Сун нар оролцсон юм.
Тэрбээр “ETV” HD телевизийн урилгаар Солонгосын алдарт охидын хамтлаг болох “Т-ara’’ болон ‘’Davichi’’ ‘’Speed’’, ‘’The see ya’’ хамтлагууд Монголд анх удаа ирж ая дуугаа өргөх гэж байна. “K-POP одод Монголд” шоу Төв цэнгэлдэх хүрээлэнд ирэх есдүгээр сарын 21-нд 17.00 цагт болох юм. “Яг цагтаа, ганцхан удаа” гэсэн уриатай энэхүү тоглолт  тухайн өдөр цас, бороотой байсан ч яг цагтаа эхлэх болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

 photo IMGS2892_zps6b346360.jpg
“ETV” HD телевизийн хамт олон Солонгосын “CORE CONTENTS MEDIA” энтертайнмент компанитай  хамтран энэхүү тоглолтыг зохион байгуулж байгаа аж. Уг тоглолтын тасалбарыг БНСУ-д өндөр зэрэглэлийн нууцлалтайгаар буюу мөнгөний цаасан дээр хэвлүүлэн худалдаанд гаргаад байгаа аж. Үнийн хувьд тайзнаа өмнө зогсож үзэх бол 35 мянган төгрөг бол цэнгэлдэхийн  асарт дахь суудал 65 мянган төгрөг юм байна. Мөн Ерөнхийлөгчийн суудал буюу VIP тасалбар нь 350 мянган төгрөг бөгөөд тусгай тасалбартай зочид тайзны эгц өөдөөс харсан ширээнд тухлан хөнгөн зууш, жүүсээр үйлчлүүлэх гэнэ.   

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үз үз(124.158.107.19) 2025 оны 03 сарын 13

Хамгийн хямд суудал нь 60 мянга юм чинь хөнгөн зууш болон жүүс нь 290 мянган төгрөг юм байна хэ хэ

1  |  0
Иргэн(103.11.195.142) 2025 оны 03 сарын 13

350-г тєлєх тэнэг олдох л байх даа марзан юм.

1  |  0
xaxa(103.10.22.43) 2025 оны 03 сарын 13

350.000 tolood bugdiig ni shaa gevel boljiin

1  |  0
zochin(89.144.206.162) 2025 оны 03 сарын 13

ZAYARSHIG DAA ene muu heden glugnuudig uzeh ged l 350 iin suudal zahialj baidag hen baidag yum Ter 65 oooch gesen denduu abina Yamar madonnagiin bolon maikl jeksonii tglolt bish dee hehe heden t1 huhnuudiig yumiig harahyum beene zurganaas harahad l hangalttai bichuu

1  |  0
Top