Солонгос эрчүүд гадаад, залуу эхнэрээсээ салах нь их болжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 05

БНСУ-ын  эрчүүд Азийн орнуудаас эхнэр авч  Хосолмол соёлт гэр бүл гэгдэх нийгмийн давхаргыг бий болгосоор эдүгээ 15 жил болжээ. 2000 онд л  гэхэд нийтдээ 16 мянган хосолмол соёлт гэр бүл бүртгэгдэж байсан  бол энэ тоо  өссөөр 2007 оны байдлаар  130 мянга, 2012 оны байдлаар 270 мянга болсон аж. Хосолмол соёлт гэр бүлийн хүүхдийн тоо 170 мянга гэж  бүртгэгдээд байгаа энэ үед,  дээрх  гэр бүлийн доторх салалтын хэмжээ  жил бүр нэмэгдсээр байгаа гэдгийг mglradio мэдээллээ.

Гэрлэлтээ цуцлуулсан Солонгос гэр бүл дунджаар 14 жил хамт амьдраад салахаар  шийддэг бол  Хосолмол соёлт гэр бүлүүд дунджаар 3,2 жил хамт амьдран салах өргөдлөө өгдөг  ажээ. Салах гол шалтгаан нь хэт их насны ялгаа гэсэн ба  2007 онд Солонгос эрчүүд дунджаар 7,7  насаар дүү гадаад эхнэр авдаг байсан бол 2010 он гэхэд  12,1 насаар дүү эхнэр авах нь түгээмэл болжээ.

Өнгөрсөн жил л гэхэд 10 мянга 887  хосолмол соёлт гэр бүл гэрлэлтээ цуцлуулсан  тул энэхүү нийгмийн давхаргад зориулсан гэр бүлийн тогтвор суурьшилтай байлгах олон талын арга хэмжээг яаралтай авах шаардлагатай байна гэж  Солонгосын Гэр бүл, Эмэгтэйчүүдийн  яамны Хосолмол соёлт гэр бүл хариуцсан газраас мэдээлжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top