Хуульчдын анхдугаар их хурал болно

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Өнөөдөр Монголын хуульчдын төлөөлөл цугларч анхдугаар их хурлаа хийх гэж байна. Уг хурлаар хуульчдын холбооны дүрэм батлах, тус холбооны ерөнхийлөгчийг батлах, мэргэжлийн хариуцлагын хороо байгуулж, бүрэлдэхүүнээ батламжлах юм.

Хуульчдын анхдугаар их хурал нь шаардлагатай дүрэм журмуудыг болон удирдлага, зохион байгуулалтын бүтцээ баталснаар холбоогоо байгуулах аж. Энэхүү Хуульчдын холбоо байгуулах Хуульчдын анхдугаар их хуралд нийт 500 хүртэл төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 20 хувь нь шүүгч, 20 хувь нь прокурор, 40 хувь нь өмгөөлөгч, үлдсэн 20 хувь нь эдгээрээс бусад хуульчдын төлөөлөл байх юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top