Өвөлжилт хүндрэх төлөвтэй байгааг анхаарууллаа

Автор | Zindaa.mn
2013 оны 09 сарын 06

Зуншлага өнгөрсөн сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 орчим хувьд хэвийн, 20 гаруй хувьд гандуу, 10 хүрэхгүй хувьд гантай байсан байна. Нийт нутгийн 70 гаруй хувьд мал өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой буюу тодорхой тооны мал гаднаас отроор орох бэлчээрийн нөөцтэй байгаа юм.

Харин үлдсэн хувьд нь өөрийн сумын нутагт мал өвөлжүүлэх боломж муу байгаа нь өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх зэргээр өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах, зохицуулах шаардлагатай болжээ.

Өөрөөр хэлбэл, Дорноговийн ихэнх нутаг, Ховд, Увс, Архангай, Булган, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай аймгийн зарим сумын нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрч гарсан тул мал өвөлжилт, хаваржилтын нөхцөл хүндрэхээр байгааг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top