Сүхбаатарын талбайд Нийслэлийн бүх дүүргийн эмнэлэгүүд “Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд оюутнуудад зориулсан нэгдсэн нээлттэй хаалганы өдөрлөг зохиож байна. Энэ өдөр оюутнууд үнэ төлбөргүй үзүүлж, эмчилгээ, зөвлөгөө авч болох бөгөөд тэнд бүх төрлийн эмнэлэгийн үйлчилгээ үзүүлж буй юм. Тухайлбал, шүд эрүү нүүрний эмгэг судлалд л гэхэд 12 цагаас хойш 10 оюутан шүдээ үзүүлээд байгаа аж. Ер нь сүүлийн үед монголчуудын дунд шүдний өвчлөл харьцангүй их болсон. Үзүүлсэн хүүхдүүд шүд арчилгаа их муу, цооролт ихтэй, шүдний өнгөр ихтэй, буйлны үрэвсэлтэй байгааг эмч нар онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 2 )
neg say togrogiin tosoboor neg oyutan uzej baigaa gej boddoo
uzcheed emchilgee hiij ogoh ymu? zugeer l uzej onoshilj bgamu??????