Хичээлийн шинэ жил эхэлж байгааг тохиолдуулан холимог оддын нэгдсэн тоглолт 9 дүгээр сарын 6-нд буюу өнөөдөр 19 цагт Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна.
Уг тоглолтыг “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-аас санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд ивээн тэтгэгчээр “Бүрх” ХХК, “MS Studio”, “Shine Production” оролцох аж. Тоглолтын тасалбар 15000 төгрөг бөгөөд тоглолтоос олсон орлогыг Улаанбаатар хотын зургаан дүүргийн нэн ядуу айлын 300 хүүхдийг бүтэн жилийн хичээлийн хэрэглэлээр хангахаас гадна Монголын урлаг соёлынхныг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд уриалан дуудаж, нийгмийн оролцоог нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа юм.

Тоглолтонд: Төрийн соёрхолт, дуучин Д.Болд, МУГЖ Батбаяр, МУГЖ Ж Бүрнээбаяр, МУГЖ С.Ганзориг, Сарангуа, Батбаатар, СТА Энхбаяр, Мөнгөншагай, Энх-Эрдэнэ, Оюунбат, Бадралмаа, Ю.Эрдэнэбулган дуучин Баярцэнгэл, “Uvertura”, “Upera”, “3 Бүдүүн”, “Татар”, “Ice Top”, “Digital”, “No name”, “Pink Lynkx”, “Zatakt” зэрэг хамтлаг, дуучид оролцоно.
Уншигч та ч гэсэн энэхүү хүмүүнлэгийн үйлсэд оролцох боломжтой юм шүү. “Хүүхэд Ирээдүйн Эзэд” ТББ-ын хандивын данс: 502 856 4164 /Хаан банк/.
Өнөөдөр тоглолтоос өмнө 15 цагаас 19 цагийн хооронд дэвтэр бал өнгийн харандаа гэх мэт шинэ хичээлийн хэрэглэл авч ирч өгвөл тоглолт үзэх эрхээр шагнах юм байна.

Сэтгэгдэл ( 2 )
zulavrgeada tursun udrin mend hvrgii
hadalaa shvv de hezee bvgdeeree irne gicheed irdeg b.san um be bitgii hudalaa heleech zasag tor hudala heleh bas tanar u be tutaach